АТГ-аас ШУТИС-ийг шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-02 14:58:26

Авлигатай тэмцэх газар нэр бүхий иргэдээс ирүүлсэн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол ирснийг шалгасан байна.

 Шалгалтын дараа АТГ-аас  тус сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зөвлөмж хүргүүлэв. Зөвлөмжийн мөрөөр хийсэн ажлынхаа  хариуг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас мөн Авлигатай тэмцэх газарт ирүүлжээ.

 Ахлах сургуулийн тухайн жилийн баталсан төсөв, хууль тогтоомжид заасан үнийн дүн бүхий худалдан авалт, ажил үйлчилгээтэй холбоотой мэдээллийг ШУТИС-ийн цахим хуудсанд байршуулжээ. Түүнчлэн ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөс ахлах сургуультай холбогдуулан гаргаж байгаа аливаа дүрэм, журам, шийдвэрийг сургуулийн мэдээллийн самбар болон цахим хуудсанд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй мэдээлдэг болсноо хэмээн хариулжээ. Мөн ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох тал дээр цаашид тогтмол анхаарч ажиллах зөвлөмжийг Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүүд өгч, хэрэгжилтийг тухай бүр дүгнэн ажиллахыг үүрэг болгов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ