Жаран нэгэн иргэний Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-27 11:06:28
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 134 тоот зарлигаар тус аймгийн 61 иргэн Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээлгэжээ.

Энэ талаар аймгийн Гадаадын иргэн, харьяатын албанаас мэдээллээ.
Мөн Монгол Улсын харьяатаа сэргээлгэхийг хүссэн тус аймгийн 48 өрхийн 86 иргэний өргөдлийг холбогдох газарт уламжилсан бол 26 өрхийн 56 иргэний хүсэлт хяналтын шатанд байгаа аж.
Тус байгууллагаас өгсөн мэдээгээр 2001 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн 2000 орчим иргэний харьяатын асуудлыг шийдвэрлэсэн байна. Уг иргэд нь Монгол Улсын харьяатаас гарсан боловч БН Казахстан Улс руу яваагүй, тийшээ нүүж очоод тус улсын иргэншилд оролгүй буцаж ирсэн хүмүүс ажээ. Харин сүүлийн үед БН Казахстан улсын ЭСЯ-аар дамжин  тус улсын харьяатаас гарсан аймгийн уугуул иргэд Монгол Улсын харьяатаа сэргээлгэх хүсэлтийг ихээр гаргаж байгааг аймгийн Гадаадын иргэн, харьяатын албаны дарга Д.Мягмаржав онцоллоо. Тэрээр сонгуулийн үеэр яригдсан 400 иргэн Монгол Улсын харьяатад орсон гэх асуудал ташаа мэдээлэл гэж албан ёсоор няцаалаа.

Ө.Нурболат 
Холбоотой мэдээ