СЕХ нийт хэсгийн хороодын дүн мэдээг авч дуусав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын мэдээ Сонгуулийн Ерөнхий хорооны серверт нэгтгэж дууслаа.
Хамгийн сүүлд өнөө өглөө 09.15 цагт Завхан аймгийн Дөрвөлжин сумын нэг баг санал хураалтын мэдээгээ СЕХ-нд ирүүлснээр 1984 хорооны мэдээлэл бүрэн нэгтгэгджээ. Одоо Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн дүнгээр хуралдаж байна.
Хуралдааны дараа буюу 11:30 минутаас нэгдсэн байдлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал