Д.Амарбаясгалан: Ажиглагч ухуулагч нарт цалин олгох тухай хуулийн заалт байхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-аас өнөөдөр сонгогчдын хурууны хээнд тавьж буй тэмдэглэгээтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, "Нэг хүн хоёр иргэний үнэмлэхтэй байна гэсэн мэдээллийн дагуу бүртгэлийн байгууллагад хандлаа. Ингэхэд бүртгэлийн байгууллагаас ийм тохиолдол байж болохгүй гэсэн тайлбар өгсөн. Нэг хүн иргэний үнэмлэхээ солиулсныг шинэ хуучинтай тавьж иргэдийг төөрөгдүүлж байна.
Мөн зарим иргэд саналын хуудсаа хавтастайгаа санал тоолох машинаар уншуулах гэсэн зөрчил илэрчээ. Иймд хавтасны дээд хэсгийг нугалж, машинаар уншуулах боломжгүй болгосныг АН-ынхан санал авах ажиллагааг танадах гэсэн оролдлого гэж гүтгэлээ. Түүнчлэн АН-аас хурууны тэмдэглэгээг сонгуулийн үеэр хэрэглэх нь зүйтэй гэж шаардсаны дагуу нийслэлийн хэмжээнд уг аргачлалыг ашиглаж буй. Гэтэл тус намынхан тэмдэглэгээ арилж байна гэсэн мэдээллийг хийж үймүүлж байгаа нь зохисгүй.
Үүний зэрэгцээ хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймагт нэг тэрбум 80 сая төгрөг ачиж явсан машин саатуулагдсан. Уг мөнгөтэй холбогдуулж АН-аас тайлбар хийхдээ манай намд хамааралгүй, эсвэл ажиглагчид болон штабынхны цалин хөлс, унаа шатахууны мөнгө гэх зэргээр таван өөр байр суурь гаргасан. Гэтэл ажиглагч ухуулагч нарт цалин олгох тухай хуулийн заалт байдаггүй. Манай аймгийн тухайд нэг аймагт 60 сая төгрөг гаргахаар ажиллаж байна. Дээрх гурван аймгийн ажиглагч, штабынханд 1 тэрбум 80 сая төгрөг төсөвлөж байгаа юм бол нэр дэвшигч 3.8 тэрбум, улстөрийн нам 6,7 тэрбум төгрөг зарцуулна гэсэн хуулийн заалтаас давж байна.
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 90 сая төгрөг ачиж явсан машин мөн саатуулагдсан. Тэрхүү мөнгийг тээвэрлэж явсан иргэд "БНХАУ-аас машин худалдаж авахаар явж байсан" гэсэн тайлбар хийсэн байсан. Хятадууд монгол төгрөгөөр худалдаа хийдэггүй биз дээ. АН сонгууль эхэлсэн цагаасаа иргэдийн саналыг худалдаж авахаар төлөвлөж байсан нь үүгээр илэрч байна. Баян-Өлгий аймагт өчигдөр шөнийн 12 цагт ШТС дээр маш олон тооны машин цуглуулж шатахууны талон тарааж байсан үйлдлийг илрүүлж таслан зогсоолоо.
УИХ-ын гишүүн асан М.Зоригт "МАН-ынхан цэрэг цагдаагаар дарамтлуулж иргэдийн саналыг хүчээр авч байна" гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тавьж байна. Эдгээрийг харахад АН сонгуульд амжилт үзүүлэхгүйгээ мэдээд сонгуулийг хүчингүй болгохоор чармайж байгаа нь илт байна" хэмээн ярив.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, "Ховд аймгийн АН-ын Тамгын газрын дарга н.Энхбаяр Буянт сумын Засаг дарга н.Нэргүйг зодож, н.Нэргүй нь эмнэлэгт хүргэгдсэн. Булган аймгийн АН-ын сонгуулийн штабын хүмүүсийг олимпийн аварга Н.Түвшинбаяр зодсон хэрэг гарч, тэдгээрийг цагдаагийн байгууллага шалгаж байна. АН нам доторх хэрүүл тэмцлээ нийгэмд нялзаах гэсэн оролдлогыг хэвлэл мэдээллээр болон олон нийтийн сүлжээгээр цацаж байгааг иргэд сонгогчид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ үеэр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын саналаа өгсөн цагаан хуудсыг 10-20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа үйлдэл гарч байна. Хэрэв ийм үйлдэлтэй таарвал иргэд холбогдох байгууллагад мэдээлэхийн сацуу СЕХ анхааралдаа авах хэрэгтэй гэв.

Б.Туул