12.00 цагийн байдлаар санал хураалтын ирц 16.5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өглөө 07.00 цагт эхэллээ. Аймгийн хэмжээнд 59950 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн. Үүнээс 12.00 цагийн байдлаар 9886 сонгогч саналаа өгч, ирц 16.5 хувьтай байна.
Аймгийн сонгуулийн хороонд зөөврийн хайрцгаар санал өгөх 1611 сонгогч саналаа ирүүлжээ. Сонгуулийн хуулийн дагуу өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр аймгийн хэмжээнд 142 санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцаг ажиллаж нийт 1513 сонгогч буюу 93.9 хувийн ирцтэй авсан байна.
Зөөврийн хайрцгаар санал авах болон өнөөдрийн санал хураалттай холбоотой ямар нэг санал хүсэлт, гомдол ирээгүй байна.

Б.Гэрэлт-Од