Мөрөн суманд 250 сонгогч “түр хасав” тэмдэглэгээтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-26 09:20:27
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 25333 сонгогч анх нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 36 сонгогч шилжин ирж, 18 сонгогч шилжин явсан, 9 сонгогч нас барсан, 250 сонгогч түр хасав гэсэн тэмдэглэгээтэйн улмаас 25092 сонгогч санал өгнө.
”Түр хасав” гэдэг нь бичиг баримтын болон ямар нэгэн зөрчилтэй бөгөөд зөрчлөө арилгасан бол санал өгөх боломжтой иргэд гэнэ. Мөрөн сумын хэмжээнд 14 санал авах байранд өглөөний 7 цагаас санал авах үйл ажиллагаа хэвийн эхэлсэн гарсан зөрчилгүй байна. Сонгуулийг 107 төрийн албан хаагч зохион байгуулж байна.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ