Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн халз мэтгэлцээнийг МҮОНТ-ээр шууд дамжуулж байна.
Мэтгэлцээн “Улстөрийн намуудын талаар та ямар байр суурьтай байдаг вэ” гэсэн асуултаар эхэлсэн. Эл асуултад:
М.Энхболд: -Манай улс 1990 оноос хойш олон намын тогтолцоотой болсон. Энэ хугацаанд улстөрийн намуудын төлөвшүүлэх, санхүүжилтийг нь ил тод болгох гэх зэрэг асуудал анхаарлыг төв байсаар байна. Улстөрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулж, намууд хөгжлийн бодлого боловсруулдаг, санхүү нь ил тод байдаг, сонгуульд оролцохдоо адил тэгшээр оролцдог байх ёстой. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд үйлчилсэн Улстөрийн намуудын тухай хуулийн сайн заалтыг авч, саарыг нь хасч улам бүр төгөлдөржих хэрэгтэй.
С.Ганбаатар: -Олон жилийн хугацаанд эд яагаад юм хийгээгүй юм бол. Өнгөрсөн хугацаанд энэ хоёр нам улс орныг удирдаж ирсэн. Улстөрийн намууд өнөөдөр мухардалд орсон. Мөнгөтэй олихаргиудын барьцаанд орсон байна. Монголын ард түмэн хоёр намд байн байн итгээд хууртагдах уу. Эд ярьсан зүйлээ биелүүлж байна уу. Өнөөдөр намчирхдаггүй баймаар байна. Ялангуяа суманд гишүүнчлэлгүй, бодлогын намууд баймаар байна. Монголын ард түмэн намуудаас хариуцлага нэхэх ёстой.
Х.Баттулга: -Манай нам 2016 оноос намын шинэчлэлээ хийсэн. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог болсон. Ингэснээр манай нам бусад намуудаас түрүүлж шинэчлэлээ хийсэн. Иймд намууд дагах ёстой. Мөн 60 тэрбумын луйварыг шүүх хэрэгтэй. Нам өнөөдөр төрийн албыг мөнгөөр зардаг байж болохгүй. Намын шинэчлэл хийгдэх ёстой. Бүх гишүүдээсээ даргаа сонгож, Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ гаргаж ирдэг байх нь зөв.
-Улаанбаатар хотын утааг бууруулахад та ямар дорвитой арга хэмжээ авах вэ?
М.Энхболд: -Улаанбаатарын утааг багасгах тал дээр дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Цаашдаа гэр хорооллыг барилгажуулан, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ёстой. Би Засгийн газарт ажиллаж байхдаа 100 мянган айл орон сууцны хөтөлбөрийг эхлүүлж байсан. Бид орон сууцжуулж, түлшээ бүрэн өөрчилж байж энэ асуудлын ард гарна.
-Та гэр бүлийнхээ талаар тодорхой танилцуулна уу?
С.Ганбаатар: -Гурван охинтой, ханьтайгаа хамт 5 ам бүл амьдардаг. Өмнө нь амьдралтай байсан. Мөн нэг охин бий. Миний хань Архангайн Чулуут сумынх, эдийн засгийн мэргэжилтэй. Би гэр бүлээрээ бахархдаг. Би гэртээ сайхан амьдрал зохиох биш, миний охид насанд хүрэхэд гоё Монголд амьдармаар байна. Тэгэхээр нийт аавууд үр хүүхдийнхээ төлөө хариуцлагатай зүтгэнэ гэдэгт итгэж байна.
-Билли Лин гэдэг хятад иргэнийг та хэр сайн таних вэ?
Х.Баттулга: Энэ хүнтэй би 1990 оноос ганзагын наймаа хийхдээ нөхөрлөсөн. Энэ хүний туслалцааг олон хүн авсан. Баянголд жижиг ресторантай, түүнийг нь хувьцаа эзэмшдэг гэсэн ойлгосон байх. Жирийн бизнесмен хүн.
-Ерөнхийлөгч хууль шүүхийн удирдлагыг томилдог, санал оруулдаг бүрэн эрхтэй. Та шударга томилгоо хийж чадах уу?
С.Ганбаатар: -Ерөнхийлөгч хууль шүүүхийн томилгоог хийдэг. Хамгийн гол нь эрх баригчдаас хараат бус байх ёстой. Хууль шүүхийн хараат бус байхын шалтгаан бол МАНАН-гаас хараат бус байх явдал юм.
Х.Баттулга: -Шүүхийн Ерөнхий зөвлөл эхлээд томилгооны саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Үүнийг УИХ руу Ерөнхийлөгч оруулдаг. Шударга шүүхийн тухай асуудал бол байнга яригддаг. Шүүгч нарын цалин УИХ баталдаг. Цалингаа бууруулахгүйн тулд лобби явдаг. Цалингийн асуудал шүүхэд нь өгөх хэрэгтэй.
М.Энхболд: -Иргэд шударга ёс тогтохгүй байна гэсэн гомдол их гаргадаг. Тиймээс Ерөнхийлөгч шүүх, АТГ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгч, хариуцлага тооцох санаачилгыг гаргадаг болрх ёстой.
-Мүүний шашны хуралд суугаа бичлэг ил болсон. Та шүтэгч үү?
С.Ганбаатар: -Анх Хууль зүйн яамны зөвшөөрөлтэйгээ байгууллагдсан байгууллагын хурал манай улсад болж байсан. Солонгост болсон хуралд би төрийн нийгмийн зүтгэлтнүүдтэй хамт очиж оролцсон. Би Монгол Улсын хөгжлийн тухай ярих гэж байхад ийм арчаагүй юм ярьж байна. Мүүний гээчийг монголоос үтэр түргэн хөөж гаргах ёстой.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг “Тавантолгойг авья” гэж орж ирсэн гэсэн. Энэ үнэн үү?
Х.Баттулга: -2007 онд 100 хувь гадныханд өгсөн байсныг 96 хувийг Монголын төрд авчирсан хүн би юм. Газрын доорх баялаг гэдэг бол ард түмний өмч. Ц.Элбэгдорж Тавантолгойг хувиарладаг эрх мэдэлтэй хүн нь биш.
-Таныг аядуу тайван хүн гэдэг. Энэ зан улс төрд зөөлддөггүй юу?
М.Энхболд: -Би эцэг эхээс заяасан аядуу зөөлөн хүн. Эвдэрлэлцэж яваа хүмүүсийг эвлүүлчих юмсан гэж боддог. Асуудлыг чанга ярьснаараа шийддэг ч юм биш.
-Эх орноо хэмээн хийсэн ажлаа нэрлээч?
Х.Баттулга: -Ардчилсан холбооны даргын хувиар Тавантолгойг 100 хувь гадныхан авсныг 96 хувиар буцааж авсан. Мөн долдугаар сарын нэгэнд 5 хүн буудсан үймээн гарах үед манай холбооны тамирчин Н.Түвшинбаяр олимпоос алтан медаль авчирч эвлэрлийг бий болгосон. Мөн Чингисийн хөшөөг бүтээсэн. Шинэ сум төслийг эхлүүлсэн ч хоёр суманд хэрэгжсэн.
М.Энхболд: -Эх орныхоо нэрийг гадаадад өргөж данслуулах нь чухал. Энэ утгаараа миний толгойлдог ТББ-ын хүрээнд Морьтон монголчуудаа дэлхийд данслуулсан. Нөгөөтэйгүүр Үндэсний баярын наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Их жанжин Сүхбаатарын талбайг төсвөөс мөнгө гаргалгүй засч тохижуулсан. Ерөнхий сайд байхдаа тамирчдын санхүүжилтэд олгох мөнгийг 6,7 тэрбум болгож нэмсэн.
С.Ганбаатар: -Оюутолгойн гэрээг ард түмэндээ ойлгуулах, Дубайн гэрээг таниулахаар ажилласан. 4 удаа тэтгэвэр, 6 удаа цалин нэмсэн. Нийт 11 хууль санаачлан батлуулсан. Хөх цэрэг аяллыг энэ жил 12 жилдээ зохион байгуулна.
-Та 2013 онд Б.Бат-Эрдэнэ аваргыг боловсролгүй гэж байсан. Та одоо өөрөө өрсөлдөхөд боловсролгүй байх хамаагүй юу?
Х.Баттулга: -Би боловсролгүй гэж хэлээгүй. Сургууль төгсөнө гэдэг тамирчин хүний хувьд хэцүү. Энэ нь амаргүй гэдгийг өөрийн жишээн дээр ярьсан. Би 4 удаа их сургуульд сурсан. Барилдаад сурна гэдэг амаргүй байсныг жишээлсэн юм. Энэ бол мушгисан үг байна.
-Та олон намын Засгийн газар удирдаж байсан. Үүний алдаа оноо юу байв?
М.Энхболд: -Миний бие Үндэсний эв нэгдлийн намын Засгийн газрыг удирдсан. Хоёр жилийн дотор цалин тэтгэврийг нэмж, Мянганы замаас салаалж орон нутгийг төвтэй холбосон. Хүүхэд бүрт 10 мянган төгрөг олгох амлалтыг биелүүлж байсан. Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Оюутолгой Тавантолгойг хөдөлгөсөн. Ингээд үзэх юм бол эвлэж нэгдэж их зүйлийг хийсэн.
-Солонгос иргэнээс 50 сая вон авсан уу. Авсан бол МАХН мэдсэн үү?
С.Ганбаатар: -Энэ бол гүтгэлэг. Хэнийг нь хэрхэн яаж дэгээдэх вэ гэдэг уралдаанаа зогсоо. Монголын ард түмнийг хүндэл. Солонгос хүн би гэмтэй гэж СЕХ хэлсэн гэж байгаа юм. Ард түмэн энэ ов мэхийг ойлгоорой.
М.Энхболд: -Монголын эдийн засаг хүнд байна. Эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан бол 1 хувь болтол унасан үе бий. Шинэ Засгийн газар олон чухал арга хэмжээг авч байна. Нааштай өөрчлөлт гарч байна. 4,2 хувийн эдийн засгийн өсөлт үзүүлжээ. Энэ бүгд бол төр засгийн нэг бодлоготой, нэгдмэл ажилласны үр дүн. Тодорхой хугацааны дараа эдийн засаг өснө, ингэхийн тулд УИХ, Засгийн газартай би хамтарч ажиллаж чадна.
С.Ганбаатар: Одоо асуудлыг тодорхой ярих хэрэгтэй. 60 мянган аж ахуй нэгжээ дэмжиж байж, 3 сая иргэнээ дээдэлж байж улс хөгжинө.
Х.Баттулга: -Монголын эдийн засаг бол хямарсан биш хямруулсан эдийн засаг. Энэ бол 2 намд байдаг 20-30 гэр бүлтэй хамааралтай. Өргүй хүн өнөөдөр алга байна. Зөвхөн 20-30 гэр бүлийн бодлого явж байна.
-Таныг газрын наймаачин гэдэг тайлбар өгнө үү?
М.Энхболд: -Улаанбаатар хотын захирагчаар 7 жил ажилласан. ААН, байгууллагууд өөрсдийн олсон орлогоороо бүтээн байгуулалт хийх бололцоо тухайн үед гарсан. Иймд газар олгоход тэдгээр газрууд дээр оффис барилга баригдсан. Намайг газар наймаалсан гэх асуудлаар шалгаж байгаагүй. Харин ч хотын өнгө төрхийг өөрчлөхөд тодорхой хувь нэмэр оруулсан.
-Улстөрийн хариуцлага гэдгийг намынхандаа тооцож чадах уу?
С.Ганбаатар: -Чадна.
-Та гэр бүлийн хүнээ танилцуулна уу?
Х.Баттулга: -Гэр бүл бол нандин зүйл. Би олон хүүхэдтэй. 8-35 насны хүүхэдтэй. Гэр бүл тал дээр над руу их дайрсан. Миний ар талд миний арыг найдвартай авч явдаг эмэгтэй бий гэсэн асуултаар хариулт өгч байна.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал