Өнөөдрийн байдлаар нэг түймэр цурманд, хоёр түймэр асч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг түймэр цурманд, хоёр түймэр асч байна гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өглөө.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат” уулын орчим гарсан ойн түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар, тус аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Хайлааст нуга” гэдэг газар ойн түймэр тус тус гарсаныг унтраахаар ажиллаж байна.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал