Хот хоорондын зорчигч тээврийн компаниуд паркаа шинэчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хот хооронд зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг компаниуд паркаа шинэчилж, том оврын автобустай болжээ.
Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд тусгай зөвшөөрөлтэй «Газрын од», «Цэнгэл транс» компаниуд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд саяхныг хүртэл ОХУ-д үйлдвэрлэсэн бага оврын ПАЗ-3206, дунд оврын ПАЗ-4234 автобуснуудаар үйлчилгээ үзүүлж ирсэн билээ. Иргэдийн зүгээс уг автобуснуудыг тав тухгүй, хүйтэн, аюулгүй байдлыг шаардлага хангахгүй гэж байнга шүүмжилж ирсэн юм.
Тэгвэл сүүлийн жилүүдэд ихэнх замууд хатуу хучилттай болсноор зорчигч тээврийн компаниуд парк шинэчлэл хийж, бага, дунд оврын автобуснуудаа том оврын автобусаар бүрэн сольсон байна. Өнөөдөр дээрх компаниуд DAEWOO, AERO маркийн 36 том оврын автобусаар зорчигч тээвэрлэж эхэлжээ.
Авто тээврийн үндэсний төвийн аймаг дахь салбараас өгсөн мэдээгээр энэ оны эхний 6 сарын байдлаар тус аймгийн 1195 иргэн хот хооронд автобусаар үйлчлүүлсэн байна.

Ө.Нурболат