Хавтгайн тоо толгой цөөрсөөр байна

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-21 15:53:45
Хоёр бөхт тэмээний дээд өвөг гэгддэг Хавтгай буюу шинжлэх ухааны нэршлээрээ Camelus ferus хэмээх зэрлэг тэмээ Монголын говьд цөөрсөөр байна.
Дэлхийн амьтан хамгаалах сангийн утстаж үгүй болж буй төрөл зүйлийн СОС жагсаалтад орсон энэ тэмээ Монгол Улсын Алтайн өвөр говьд одоогоор 600 гаруй тоо толгойтой байна. Италийн жуулчин Марко Поло 13-р зуунд анх дэлхийд мэдээлж улмаар 1870-1884 онд Оросын жуулчин Н.М.Пржевальский Төв Азиар хэд хэдэн удаа том аялал хийхдээ Монгол орноор дайрч хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон авсан байдаг. Өдгөө хавтгай тэмээ Монгол Улсын Улаан номд орсон бөгөөд тоо толгойг нь хамгаалах чиглэлээр бусад оронтой хамтран ажиллаж байгаа юм. Саяхан болтол гэрийн тэмээ зэрлэгшиж хавтгай болсон гэх үзэл эрдэмтдийн дунд давамгайлж байсан хэдий ч сүүлийн үеийн митохондрын ДНХ-ийн судалгаагаар 1.9 хувийн ялгаатай гарсан нь тэднийг 0.7-1.5 сая жилийн өмнө тэмээг гэршүүлэхээс эрт үед тусдаа зүйл болон салсныг гэрчилдэг билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд