Баруун чиглэлийн замд засварын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-20 19:15:09
Увс /МОНЦАМЭ/ Улаангом хот доторх баруун чиглэлийн замд цоорхой үүссэний улмаас энэ чиглэлийн замаар жолооч нар зорчиход хүндрэлтэй байдаг. Иймээс уг замыг засварлахаар аймгийн Орон нутгийн замын сангийн хөрөнгөөс 20 сая төгрөг шийдвэрлэсэн байна.
Зам засварын ажлыг улсын баяр наадмаас өмнө нөхөж дуусгах аж. Баруун чиглэлийн замыг өнгөрсөн жил зассан боловч ямар ч үр дүнгүй ажил болсон юм. Иймээс энэ жил суулгасан төсөв мөнгөө үр дүнтэй зарцуулан урт удаан эдэлгээтэй, чанартай зам засварын ажил хийхээр төлөвлөжээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ