Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд өдөрлөгт оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2017-06-20 08:41:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийн өдөрлөгийг өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт буюу Цэрэндоржийн гудамжинд 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна. 

Өдөрлөгт Улсын клиникийн Нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит Улсын клиникийн 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар Эрүүл мэндийн төв гэсэн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцох юм. Энэ үер хепатитын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж. 
Дашрамд дурдахад, Цэрэндоржийн гудамж нь Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх гудамжийг нэрийддэг. 
Н.Туяа
Холбоотой мэдээ