Он гарснаас хойш зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Сүүлийн үед жолооч нарын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй зам тээврийн осол ихээр гарах болжээ. Нийт ослын зонхилох шалтгаан нь хурд хэтрүүлэх, автомашиныхаа аюулгүй байдлыг хангаагүйтэй холбоотой байна. Оны эхний 5 сард зам тээврийн ослын холбогдолтой 60 дуудлага аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-т ирсэний дотор онц байдалтай 16 зам тээврийн осол гарч, үүний улмаас 4 хүн амь насаа алджээ.
Иймд жолооч нарыг замд гарахдаа автомашиныхаа аюулгүй байдлыг хангаж, холбогдох дүрэм журмыг мөрдөж хөдөлгөөнд оролцохыг аймгийн ЦГ-ын ЗЦТ-аас анхааруулж байна. Он гарсаар Замын хөдөлгөөний хууль, дүрмийн зөрчил гаргасан 3683 зөрчилд торгуулийн хуудас болон бэлэн бус торгуулиар нийтдээ 89 сая 444 мянган төгрөгний торгууль оногдуулжээ. Сард дунджаар 20-30 жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулан, торгуулдаг байна. “2017 оны хагас жилийн байдлаар 113 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хуулийн хариуцлага хүлээсэн. Жолооч нар торгуульд их хэмжээний төгрөг төлж байна. Торгуулийн мөнгийг эс тооцвол үүний цаана таны амь нас, эрүүл мэндэд маш том эрсдэл дагаж явдагийг ухамсарлах хэрэгтэй” хэмээн аймгийн ЦГ-ийн ЗЦТ-ийн дарга Б.Баясал хэллээ.

Б.Замбал