“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян Өвөрхангай аймагт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг ХЗДХЯ, ЦЕГ-аас орон даяар зохион байгуулж байна. Тус аяны нээлт Өвөрхангай аймагт энэ сарын 15-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нар оролцож, зам тээврийн осол аваарын тоог бууруулах, иргэдийн зам тээврийн хөдөлгөөнд оролцох соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой үр дүн гаргаж ажиллана гэдгийг мэдэгдлээ.
2017 оны эхний таван сарын байдлаар Өвөрхангай аймагт 131 зам тээврийн осол бүртгэгдснээс 8 хүн амь насаа алдаж, 19 хүн гэмтсэн бол насанд хүрээгүй 1 хүүхэд амь насаа алдаж, 4 хүүхэд гэмтэж бэртжээ. Эцэг эх, асран хамгаалагчдаас хүүхдээ тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэдэг, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг нь зам тээврийн осолд өртөх гол шалтгаан болдог гэдгийг албаны хүмүүс мэдээлж байна.
ДЭМБ-аас зам тээврийн ослыг бууруулахын тулд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийн илрүүлэлтийг сайжруулж, хамгаалах бүс, малгай, хүүхдийн суудлыг хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөсний дагуу тус аяныг энэ оны 10 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулах ажээ.

Б.Батчимэг