Конгрессын гишүүн Стив Скализ зэвсэгт халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-15 11:30:01
ВАШИНГТОН./VOA/. Америкийн хууль тогтоогчдын дунд явагдах бейсболын тоглолтын бэлтгэлийн үеэр үл мэдэгдэх нэгэн этгээд Конгресс дахь Бүгд Найрамдах намын /БНН/ гишүүн Стив Скализ руу халдан түүнийг шархдуулжээ.

БНН-аас сонгогдсон Сенатын гишүүн Жефф Флэйк орон нутгийн ABC-TV телевизэд ярилцлага өгөхдөө" С.Скализ зүүн гуяндаа шархадсан" гэжээ. Конгрессын гишүүнд тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлж, мэс засал хийсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Уг халдлага Вашингтоноос холгүй орших Виржиниа муж улсын Александрия хотод лхагва гарагийн өглөө болсон байна.

Сенатын гишүүн Жефф Флейкийн ярьснаар, гэмт этгээд шархдах хүртлээ 10 минут орчим буудалцсан ба хамгаалалтын албаны нэгэн ажилтан хэдийгээр өөрөө шархадсан боловч гэмт этгээдтэй буудалцсаар байжээ.

Бруксын ярьснаар, халдагч этгээд хашлаганы цаагуур нуугдан винтовоор 10-20 удаа буудсан ба үүний дараа л түүн рүү гал нээж эхэлсэн байна

Халдагч этгээдийг цагдаагийнхан аюулгүй болгосон ба гэмт этгээд шархаа даалгүй нас газар дээрээ нас баржээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр, гэмт этгээд Иллинойс муж улсын иргэн, 66 настай Жеймс Хожкинсон гэгч аж. Тэрбээр Берни Сандерсын сонгуулийн сурталчилгаанд сайн дураараа оролцож байсан байна.

“The Washington Post” сонинд мэдээлснээр, Ж.Хожкинсон барилгын хяналт шалгалтын компанийн эзэн бөгөөд 2006 оны 4 дүгээр сард "хүнийг хэл амаар доромжилсон" хэрэгт холбогдож байжээ. Хожим нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Халдлагад хамгийн цөөндөө таван хүн өртсөн ба тэдний дотор Конгрессын гишүүний туслах болон хоёр цагдаа байжээ.

Өмнөд Каролина муж улсаас Конгресст сонгогдсон БНН-ын гишүүн Жефф Данкан ярихдаа "бэлтгэлийн талбайгаас гарч явах гэж байтал нэг хүнтэй тааралдсан, тэгтэл тэр хүн нь М.Хожкинсон байсан юм билээ" гэв.

Тэрбээр Ж.Данканаас "талбай дээр бүгд найрамдахчууд байна уу эсвэл Ардчилсан намынхан байна уу "гэсэн асуусан аж.

Бүгд найрамдахчууд пүрэв гарагт болох ёстой уламжлалт бейсболын тоглолтын бэлтгэлээ хийж байжээ.

Бруксын ярьснаар, бэлтгэл хийж байсан газрын орчмын оршин суугчдын хувьд “бейсболын талбайд хэн тоглож байгаа нь тодорхой байсан” аж. Ийм учраас М.Хожкинсон санаатайгаар хууль тогтоогчид руу халдсан бололтой.

CNN телевизийн мэдээлснээр, Конгресс дахь Ардчилсан намын гишүүд мөн өдөр бейсболын өөр нэгэн талбайд бэлтгэл хийж байсан ажээ.
О.Барс

 

Холбоотой мэдээ