Онгийн гол дээр модон гүүр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:47:20

Өвөрхангай аймгийн төсөв болон Баянгол сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус сумаас 5 орчим км-т байрлах Онгийн гол дээр модон гүүрийн ажил хийгдэж байна.

Цас, бороо ихтэй үед ойр орчмын малчид голын цаана хашигдах, сумаас төрийн үйлчилгээг газар дээр нь очиж хүргэхэд хүндрэлтэй асуудал байнга тулгардаг учраас гүүр барих ажилд иргэд талархалтай хандаж байгаа юм.

Аймгаас 100 сая, сумаас 89 сая төгрөг зарцуулж буй гүүрийн ажлыг Саруул харгуй ХХК гүйцэтгэж байгаа ба 11 сарын 20-ын үеэр бүрэн ашиглалтад өгөх аж. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ