Нийгмийн даатгалын ерөнхий газарт гурван хүнийг санал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:20:08

Төв аймгийн засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комисст ажиллах нарийн мэргэжлийн эмч нарыг сонгон шалгаруулж, саналаа Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэв.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор батласан “Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрэм”-ийн 1.2, 3.2, 3.4 дэх хэсгийн дагуу сонгон шалгаруулалт зарлахад хүний гавьяат эмч,  мэс заслын тэргүүлэх зэрэгтэй их эмч Г.Түмэннаст, Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн их эмч, Ц.Мөнхзул, нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Г.Дарьсүрэн нар дээрх  болзлыг хангасан байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ