Үерийн далангийн эвдэрсэн хэсгийг сэргээн засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-08 22:37:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Захирагчийн алба, Онцгой Байдлын газар, Мэргэжлийн Хяналтын газар хамтарч өнгөрсөн сард Дархан сумын 1, 2 дугаар багийн нийт дөрвөн км ил далан, гуравдугаар багийн нутаг Хараа голын үерээс хамгаалсан ил 3,5 км далан, 4, 5 дугаар багийн ил болон далд үерийн хамгаалалтын 13 км далан суваг,  6, 7, 8 дугаар багийн 18 км ил хамгаалалтын далан, 9-15 дугаар багийн 18 км ил хамгаалалтын далан нийт ил 67 км, далд 53 км үерийн хамгаалалтын далан ус зайлуулах сувгийг хамруулж үзлэг хийсэн байна.
Үзлэгээр 10, 12, 15 дугаар багийн ил далан сэтэрч ус зайлуулах боломжгүй болсныг тогтоожээ. Уг ус зайлуулах боломжгүй болсон ил далангийн 120 метр газарт төмөр бетон доторлогоотой үерийн сувгийн хананы угсармал бетан нь усны элэгдлээр доош сууж эвдэрсэн хавтанг засварлахад шаарлагатай 8.2 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж шуурхай засварлаж хэвийн байдалд орууллаа гэж аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх ярилаа. Ингэснээр Дархан хотыг бүхэлд нь үер усны аюулаас урьдчилан сэргийлж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.
                                                                                                                                                                        Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ