Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар Б.Найдалааг бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-07 12:55:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэв.

Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны энэ оны тавдугаар сарын 24-ний өдрийн хурлын 3 дугаар тогтоолоор намын даргаар Б.Найдалааг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ