“Apple” бизнесийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-10-29 16:41:48

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Америкийн “Apple” компани энэ жил дэлхийн корпорацийн бизнесийн түүхэн дэх хамгийн өндөр буюу 53.4 тэрбум долларын ашиг олжээ. Энэ талаар тус корпорацийн мягмар гарагт нийтэлсэн тайланд дурдсан байна.

“Сүүлийн гурван сарын хугацаанд Хятадын зах зээлд “iPhone” ухаалаг гар утасны эрэлт эрс өссөнтэй холбоотойгоор тус компанийн ашиг их хэмжээгээр нэмэгдсэн” гэж тайланд онцолжээ.

Жилийн ашгийн хэмжээгээр тогтоосон дээд амжилтыг өнөөдрийг хүртэл Америкийн нефтийн томоохон компани болох “ExxonMobil” эзэмшиж байв. Тус компани нефтийн үнийн ханш дээд цэгтээ хүрсэн үе буюу 2008 онд 45.2 тэрбум долларын ашигтай ажиллаж байжээ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ