"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар Цэц дээр маргаан үүсгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг улсын өмчид авсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.
Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээлэл ирүүлсэн юм. Мэдээлэлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувь бол Монгол Улсын Засгийн газрын өмч хэзээ ч байгаагүй, тэрхүү хэсгийг /49 хувийг/ өмчилж байсан өөр улсаас худалдаж авах замаар үүссэн хувийн өмчийн эрхэд УИХ, Засгийн газар халдаж, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна" гэж дурдсан байна.
Үндсэн хуулийн цэц дээрх мэдээллийг урьдчилан шалгаад УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн байна. Улмаар Үндсэн хуулийн цэц уг асуудлаар Дунд суудлын хуралдаан зарлан хэлэлцэх юм.

Н.Туяа
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
13 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
13 цаг