Гадаадад саналаа өгөх иргэдийн тоо өмнөх сонгуулиас 1000 хүнээр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-11-нд буюу бямба, ням гарагт хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өгнө.
Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд манай иргэд тухайн улс дахь дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очиж эсвэл шуудан, цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо эсэхээ урьдчилж мэдэгдсэн. Тэрхүү бүртгэлээр бол 33 оронд суугаа 45 Дипломат төлөөлөгчийн газарт 7374 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.
Энэ удаагийн сонгуульд саналаа өгөх иргэд нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад даруй 1000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал