Ливийн эргийн ойролцоогоос 1000 гаруй дүрвэгчийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-29 13:58:41

ТРИПОЛИ. /Xinhua/. Завинуудад даац хэтрүүлэн суусан 1000 гаруй цагаач, дүрвэгчийг Ливийн эргийн ойролцоогоос лхагва гарагийн өглөө аварлаа гэж Италийн эргийн хамгаалалтынхан мэдэгдэв.

Аврах ажиллагаанд Их Британи, Ирланд, Словенийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд оролцсон бөгөөд энэ нь сүүлийн гурван долоо хоногт болсон нэг өдрийн дотор хамгийн олон цагаач, дүрвэгчийг аварсан ажиллагаа юм.

Өнгөрсөн бямба гарагт Ливийн баруун эрэгт 40 цогцос давлагаанд цохигдон гарсан байна.

Энэ жил 140 мянга орчим цагаач, дүрвэгч Италийн эрэгт хүрсний дийлэнх нь Ливиэс иржээ гэж Олон улсын цагаачдын байгууллага мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ