Онцгой комиссын хуралдаанаар шаардлагатай санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Онцгой комиссын ээлжит хуралдаан болж цаг үеийн шаардлагатай 6 асуудлыг авч хэлэлцэж баримт нь бүрдсэн санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэв. Хуралдаанаар Хатгал тосгоны захирагчийн ажлын байр шатсаны улмаас ахмадын ордоны байранд шилжүүлэхэд гарсан шилэн кабелийн 960 мянга 850 төгрөгийг, Жаргалант сумын гэр хорооллын өрхүүд үерийн усанд автсаны улмаас гарсан 1127600 төгрөгийг, Онцгой байдлын газрын даргын гал түймэртэй тэмцэх олон улсын хуралд оролцох зардал зэргийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Харин Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд гарсан галыг унтраах үед гарсан зардлын баримт бүрдсэний дараа зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн аймгийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах зөвлөлийг 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Тус зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга Пүрэвдоржийг томилж зөвлөлийн гишүүд яаралтай хуралдаж журмаа баталж 2017-2020 он хүртэл хийх ажлын төлөвлөгөөг батлах ажээ.

Б.Гантуяа