Завхан дахь монгол тарваганы нягтшил 82 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-29 17:06:53
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь монгол тарваганы нягтшил энэ нь 1990 оноос хойш 82 хувиар буурчээ.
Аймгийн Зоонозын өвчин судлалын төв  2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу сумдад тарваганы тархалт, нягтшилыг тогтоох судалгаа хийж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Алдархаан, Идэр, Тэлмэн, Яруу, Эрдэнэхайрхан зэрэг 11 сумын нутгийн ойт хээр, хээр, хуурай хээрийн бүс бүслүүрээр тандалт судалгаа хийжээ.  Судалгааны баг нийт 2123 км зам явж, 55 цэгт үндсэн болон дэд агуулагчийн судалгааг хийсэн байна. Судалгааны дүнд нутгийн нэг га-д 0.02-1.52 толгой тарвага судлагджээ. 1983-1989 оны монгол тарваганы нягтшил дунджаар нэг га-д 2.23 гарч байсан бол 2017 оны судалгааны дүнгээр нэг га-д 0.4 гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь 82 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ