Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-29 15:55:52
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. Энэ өдрийг угтаж аймгийн цэргийн штабаас ЕБС-ын дунд ангийн сурагчдын дунд зохиосон шатрын тэмцээнд 3-р сургуулийн сурагч Э.Гүнжидмаа түрүүлж, хууль хүчний байгууллагын албан хаагчдын дунд 42 км-ийн марафон гүйлтэнд ОБГ-ын аврагч  Г.Пүрэвдорж түрүүлж өнөөдөр шагналаа авлаа.
 
Мөн ахлах ангийн сурагчдын дунд “Дөл” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 1-р байрт Ц.Баярмаа дасгалжуулагчтай 4-р сургуулийн баг орж, шилжин явах цом, 250,000 төгрөгөөр шагнууллаа. Тэмцээнд түрүүлсэн баг нь ирэх 9-р сард болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.   
Шагналын арга хэмжээний үеэр Архангай аймгаас ОБГ, ЦГ, Тагнуулын хэлтэс зэрэг байгууллагуудаас 1, 2-р ээлжээр энхийг сахиулах арга хэмжээнд оролцсон нийт найман албан хаагч байдаг бөгөөд тэдэнд “Афганы энхийн төлөө” медалийг  гардууллаа.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ