Бүтэц зохион байгуулалтаа эрс шинэчлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-29 12:42:47
Архангай /МОНЦАМЭ/. Зуны тэргүүн сарын шинийн гурван буюу энэ сарын 28-ны өдөр Цэцэрлэг хотноо “Цэнхэр нутгийн дуудлага” ТББ-ын ээлжит 3-р чуулган болов. Чуулганаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, бүтэц зохион байгуулалтаа өөрчилсөн юм.

“Цэнхэр нутгийн дуудлага” ТББ-ын чуулганаар Монголын нэрийг дэлхийд дуурсгаж яваа цөөн хэдэн хамба лам нарын нэг Боржигон овогт Чилхаасүрэнгийн Цэдэндамбааг энэхүү байгууллагын тэргүүнээр өргөмжиллөө. Байгууллагын дүрэмд зааснаар шинэ удирдлагын үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нь зургаан жил ажээ.  
Нийгэмд үйлдчилдэг экологи, хүний хөгжлийн чиг үүрэг бүхий тус байгууллага нь 2000 оны 3-р сарын 19-нд иргэний хөдөлгөөний хэлбэрээр байгуулагдсанаасаа хойш Суварга хайрхан уулыг 2000 онд анх орон нутгийн тахилгаас эхлэн төрийн тахилгатай болтол нь зохион байгуулж, Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан сүмийн гол, Булган сумын Тусгалт багийн Урд Тамирын эх Ар хошгот хэмээх газруудад алтны уурхайнуудыг орох гэж байхад нь бүх зөвшөөрлүүдийг хүчингүй болгож байсан зэрэг Архангай аймагт ээлтэй олон ажлууд хийж байжээ.

 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ