Хогоо ангилан ялгаж хаях аян өрнөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-26 16:24:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын 60 жилийн түүхт ойн хүрээнд өрнүүлж буй ажлуудын нэг нь Хог хаягдлаа ангилан ялгаж хаях хэвшлийг түгээх ажил. Тус ажлыг Баянхонгор сумын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цэвэр хот -ОНӨХХК, Соого Сейкео сургууль хамтран эхлүүлж байна.
Бүх нийтээрээ эрүүл, зөв, дадал хэвшил бий болгох зорилго бүхий тус аяны хүрээнд "Соого Сейкео" сургуулийн 4в ангийн хамт олон "Хогоо хогийн саванд хийж хотоо цэвэр байлгая" уриалгыг дэвшүүлжээ. Тэд Баянхонгор аймгийн албан байгууллагуудын шуурхай хуралдааны үеэр тус уриалгаа танилцуулж, бусад бүх байгууллага хамт олныг ангилан ялгадаг хогийн савтай болж, хотоо цэвэр байлгах уриан дор нэгдэхийг уриалсан байна.
                                                                                                                                                         Б.Мөнхзул
Холбоотой мэдээ