"Хүүхдийн хоол" эцэг эхчүүдэд таалагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-26 15:29:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн Хоёрдугаар багийн 6дугаар цэцэрлэг 2016-2017 оны хичээлийн жилд хүүхдийн хоол үйлдвэрлэлд хэрхэн анхаарч ажилласнаа эцэг эхчүүдэд тайлагналаа. Энэ үеэр хоолны нэр төрөл, зөв зохистой хооллолт,  технологи, илчлэгийн талаар эцэг эхчүүдэд мэдээлэл хийсэн байна.

Үзэсгэлэнд тус цэцэрлэгийн тогооч нарын хийсэн 1, 2 дугаар хоол, зууш, цагаан хоолны нэр төрлүүдийг танилцуулж, хүүхдийн хоолны бичиг баримт хөтлөлт болон хоолны илчлэг, хүүхдийн хоол үйлдвэрлэлд мөрдөгдөх хууль, эрхзүйн баримт бичиг, хууль тогтоомжийн талаар танилцуулжээ.

Хоолны  үзэсгэлэнд 180 гаруй эцэг эх хамрагдсан бөгөөд сэтгэл ханамжийн судалгааг авахад "100 хувь сэтгэл хангалуун байна" гэсэн үнэлгээ өгчээ.

                                                                                                                         Б.Мөнхзул

Холбоотой мэдээ