41 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт ашигт малтмалын хайгуулын 15, ашиглалтын 26, нийт 41 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс алтны 17, төмрийн хүдрийн тав, нүүрсний нэг, барилгын материалын хоёр, анарын нэг тусгай зөвшөөрөл буй. Эдгээр нь 78.7 мянган га талбайг эзэлж байгаа бөгөөд аймгийн нийт нутаг дэвсгэрийн 0.1 хувийг эзэлдэг аж.
Харин ашиглалтын 26 тусгай зөвшөөрөл нь 12.6 мянган га талбайг, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар нь 66.1 мянган га талбайг тус тус хамарч байна. Архангай аймагт олгосон алтны 17 тусгай зөвшөөрлийн 16 нь Цэнхэр сумын Орхон багт байдаг. Орхон багт 1999 оноос алт, Төвшрүүлэх сумын Дэл бригадад 2008 оноос төмрийн хүдэр, Тариат сумын Хорго багт 1990 оноос өнөөг хүртэл өнгөт чулууг, Ихтамир сумын Бугат багт 1994 оноос нүүрсний, Эрдэнбулган сумын дөрөвдүгээр багт 2012 оноос тоосгоны шавар тус тус олборлож байжээ.

Б.Гэрэлт-Од