Хөдөлмөр зуучлалаар 80 шахам иргэн байнгын ажилд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-24 11:37:40
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1424, үүнээс 705 нь эмэгтэй  байна. Он гарсаар эхний 4 сард аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагаас сул чөлөөтэй 213 ажлын байрны захиалга  ирүүлсэн байна.
Үүний дагуу хөдөлмөр зуучлалаар байнгын ажлын байранд 78, түр болон улирлын ажлын байранд 123 нийт 201 иргэнийг ажилд зуучлах үйлчилгээнд хамруулжээ. Харин шинэ ажлын байр 79 байгаа ажээ.
Өнгөрөгч 4 дүгээр сард шинээр ажил хайгчаар бүртгүүлсэн 317 иргэнийг бүртгэл мэдээллийн программд бүртгэж, ажилгүйдлийн тэтгэмжийн бүртгэлд 110 иргэнийг бүртгэн зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Мөн ХХҮГ-аас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй, ажил олоход хүндрэлтэй иргэдэд ганцаарчилсан зөвлөгөөг 93 иргэн, бүлгийн зөвлөгөөг 70 иргэн нийт 163 иргэнд хүргэж ажиллажээ.
 
Аймгийн хэмжээнд 5-р сарын нэгний байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 17.2 хувиар нэмэгдсэн байна. 
 Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ