Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсож, энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулга хийв.
Тэрээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрх болон Улсын Их Хурлаас баталсан Зөвлөлийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд тухайн жилийн зорилт, Төсвийн хуулиар баталсан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ. 2016 онд Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулиуд болж, Засгийн газар шинээр байгуулагдаж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн онцлог жил байв. Нөгөө талаас төрийн албаны харилцаа, түүний эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход тодорхой алхам хийсэн жил болов. Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Тайлант онд зөвлөл 42 удаа хуралдаж, 348 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 269 асуудлаар тогтоол гаргалаа.
Төрийн албаны шинэтгэлийн зорилтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар иргэд, төрийн албан хаагчдаар хэлэлцүүлж, санал авах ажлыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулж ажиллалаа. Хэлэлцүүлгийн үр дүнд мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн албыг төлөвшүүлэх талаар улс төрийн намууд, иргэд олон нийт нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрсэн нь чухал ач холбогдолтой болов.
Шинээр байгуулагдсан Засгийн газарт хандаж төрийн албаны хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар Төрийн албаны зөвлөл зөвлөмж, санал хүргүүлж хамтран ажиллав. Ингэснээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг төрийн захиргааны тэргүүн түшмэлийн удирдах албан тушаалтнуудыг заавал нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулан, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргуулан тухайн албан тушаалд томилох шийдвэрийг Засгийн газар болон нутгийн захиргааны удирдлага гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.
Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд "Төрийн албаны цахим шалгалт"-ын системийг бүрэн нэвтрүүлснээр шалгалт ил тод, хүнээс хамааралгүй, шударга, нээлттэй явагдаж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нөөцийн санд автоматаар бүртгэгдэх, нөөцөд буй иргэдийн мэргэжил, боловсрол, туршлага зэрэг үзүүлэлтүүдээр шуурхай хайлт хийх боломж бүрдсэн гэдгийг дурдлаа.
Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулгаас үзэхэд одоогоор манай улсад нийтдээ 188974 төрийн албан хаагч байгаагаас 3032 нь төрийн улс төрийн, 18960 нь төрийн захиргааны, 36949 нь буюу 19.55 хувь нь төрийн тусгай, 130033 нь буюу 68.82 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа аж. Төрийн албаны зөвлөл нь 2016 онд төрийн захиргааны байгууллагын дэргэдэх салбар зөвлөл 26, нутгийн захиргааны байгууллага дахь 22, нийт 48 салбар зөвлөлтэй ажиллаж иржээ.
Тус зөвлөл 2016 онд төрийн жинхэнэ албаны 544 ажлын байрны сул орон тоог нөхөх захиалга хүлээн авч, төрийн албанд орох иргэний мэргэшлийн шалгалтыг төв, орон нутагт 37 удаа зохион байгуулахад 5236 иргэн бүртгүүлж оролцжээ. Мөн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, 544 сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтаар, 446 сул орон тоог төрийн албанд анх орох иргэдийн нөөцөөс нөхөн бүрдүүлсэн агаад одоогоор нөөцөд 3115 иргэн байгаа аж.
Төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн хороодоос ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд нийт 193 ёс зүйн зөрчил бүртгэгдсэнээс төрийн захиргааны удирдах албан тушаалтантай холбоотой 19, гүйцэтгэх албан хаагчтай холбоотой 174 ёс зүйн зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй юм байна. Харин ёс зүйн зөрчлийг анх удаа гаргасан 166 албан хаагч байгаа бол 27 албан хаагч нь давтан гаргажээ.
Мөн тус зөвлөл тайлант онд нийт 630 өргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оноос 1.6 хувиар өсчээ. Нийт гомдлын 52.6 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан болон бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн өргөдөл, гомдол дангаараа эзэлж байгаа аж. Учир шалтгааныг судалж үзвэл энэ төрлийн өргөдөл, гомдол нэмэгдсэн нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон яам, агентлагийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотой байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга хэллээ. Түүнчлэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн захиргааны байгууллагын бүтэц, тогтолцоо хэрхэн өөрчлөгдөж ирсэн байдлыг Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрт үндэслэн авч үзэхэд төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт нь тогтвортой биш, сонгуулиас сонгуулийн хооронд 4 жил тутамд өөрчлөгдөж байсан бөгөөд ялангуяа 2012 оноос яам, агентлагийн бүтэц зохион байгуулалтад бараг жил тутам өөрчлөлт хийгдэж ирсэн дүр зураг харагдаж байна гэдгийг тэрээр хэлж байв.
Төрийн албаны тухай хууль анх 1995 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойших 20 гаруй жилийн хугацаанд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж шинэчлэгдэж ирсэн ч төрийн албаны өнөөгийн харилцааг зохицуулах шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Иймд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж шинэчлэх нь нийгмийн захиалга төдийгүй бүр тулгамдсан хэрэгцээ шаардлага болоод байгааг өнгөрсөн онуудын үйл явц маш тодорхой харууллаа. Ингэхдээ энэ асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах замаар улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, нэр хүндтэй төрийн албаны тогтолцоог бүрэлдүүлэх, түүнийг хамгаалах чадамж бүхий Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага бий болгох зарчмын шинэ үзэл баримтлалд суурилсан хууль эрх зүйн шинэчлэл хийх нь тулгамдсан зорилт болж байна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга онцолж байв.
Энэ үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, нэгд, төрийн албаны эрх зүйн Үндсэн хуулийн хамгаалалтыг сайжруулах, хоёрт, төрийн албаны томилгоог мерит зарчимд тулгуурласан, шатлан дэвшүүлэх карьерийн системээр сонгон шалгаруулж томилдог арга, механизмыг хуульчлах, гуравт, бүтцийн өөрчлөлт нэрийдлээр төрийн албан хаагчдыг халж, чөлөөлдөг байдлыг зогсоож байгууллагын болон түүний бүтцийн нэгжийн болон тодорхой ажлын байрны үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад төрийн албан хаагчдыг өөрчлөх, ажлаас халахыг хуулиар хориглох, дөрөвт, төрийн албыг улс төрөөс хараат бус байх нөхцөлийг зөв зохистой бүрдүүлэх зарчмын үндсэн дээр эрх зүйн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгааг санал болголоо.
Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, энэ талаархи танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Н.Энхболд нар тус зөвлөлийн дарга Б.Цогоо болон зөвлөлийн гишүүдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонссонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гарч буй зөрчил дутагдлыг засаж арилгах, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооноос тогтоол гаргаж, Төрийн албаны зөвлөлд тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо.