“Нэн тод гэрэлт Зая бандида” номын нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-23 15:02:00
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ арга хэмжээний үеэр МУ-ын СГЗ, сэтгүүлч Г.Жамцын “Нэн тод гэрэлт Зая бандида” номын нээлтийг хийлээ. Энэ жил Зая гэгээний мэндэлсний 375 жилийн ой тохиох бөгөөд ойн босгон дээр энэхүү ном мэндэлж байгаагаараа онцлог юм.  

“Нэн тод гэрэлт Зая бандида” номын эх материалаа олон жилийн туршид цуглуулж ном болголоо. Уг ном нь дотроо гурван бүлэгтэй. Эхний бүлэгт Зая гэгээний гарал үүсэл, намтар, бүтээлийнх тухай товчхон өгүүлсэн. 2-р хэрэгт Архангай аймгийн шашин соёлын тоймыг бичиж, дараагийн бүлэгт Зая гэгээнтэй холбогдох домгийн чуулганыг багтаасан. Өнөөдөр ном болоод уншигчдын гар дээр очиж байгаад баяртай байна” хэмээн СГЗ, сэтгүүлч Г.Жамц хэлж байлаа.

Мөн тус номыг “Зая судлалын удиртгал хэсэг болж, олон судлаачдыг уриалан дуудсан бүтээл болжээ” гэдгийг  СГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням гуай онцлов.

СГЗ, сэтгүүлч  Г.Жамц 1983 оноос хойш нийт 14 номыг уншигчдын гар дээр гаргаж, тайз дэлгэцийн дөрвөн бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон байдаг юм байна.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ