Ард нийтийн санал асуулгыг анхны хэлэлцүүлгээр батална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулинд “санал асуулгыг УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” хэмээн заажээ.
Иймээс уг хуулийн “65-аас доошгүй хоног” гэснийг “21-ээс” гэж өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг хэмнэх боломж бүрдэх юм.
Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга зохион байгуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах цаг хугацааны боломжгүй байна гэсэн байр суурьтай байв. Эл асуултад байнгын хорооны дарга Н.Энхболд, "Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацааны боломж хомс байгаа нь үнэн. Гэхдээ энэ хуулийг батлаад явахад буруу зүйл байхгүй. Иймээс хуулийн төслийг энэ байдлаар нь батлаад дараа дараагийн шатанд шийдвэрлэх асуудалдаа анхаараад явах нь зүйтэй" гэлээ.
Энэ үеэр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гарсан бөгөөд олонхи дэмжив.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ