Цэвэр орчныг бүрдүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс “Цэвэр орчин-тохилог байгууллага” уриаг дэвшүүлж, Баянхонгор сумын 60 жилийн ойдоо бэлэг барихаар ажиллаж байна.
Баянхонгор сумын 60 жилийн ойг угтан “Цэвэр орчин-тохилог байгууллага” болох зорилт тависан болзолт уралдааны хүрээнд тус байгууллагынхан их цэвэрлэгээ, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөний дагуу байгууллагынхаа эргэн тойрон, ойр орчины 0.6 га орчим эзлэхүүн талбайн 1 тонн орчим хог, хайргыг ачуулжээ.
Байгууллагынхаа гадна хашаан дотор цэцгийн мандал байгуулж, 85 мкв талбайд долоон төрлийн цэцгийн 1.0 кг үрийг суулгаж зүлэгжүүлэх ажил хийхийн зэрэгцээ байгуулагынхаа 118 метрийн урттай төмөр хашааг будаж, цэцгийн мандалын жижиг төмөр хайс шинээр хийж тохижуулаад байна. Тохижилтын ажил сарын сүүлчээр дуусна.
Б.Мөнхзул