Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэд үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-21 00:11:03
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Бидний бүтээл- хүүхдийн хөгжилд" сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх уралдааныг Мөрөн суманд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн дунд зохион байгуулан дүгнэлээ.
Тус арга хэмжээг Joy хүүхэд харах үйлчилгээний нэгжийн санаачилгаар Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран  ажилласан бөгөөд 10 нэгжийн 33 хүүхэд харагч 71 төрлийн бүтээл туурвиж оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд харагч нарын хүүхэдтэй ажиллах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нэгжүүдийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөн бие биенээсээ шинэ санаа мэдлэг олж авсан  чухал арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид хэлж байв. Өнгөрсөн оны 4-р сараас хүүхэд харах үйлчилгээний 12 нэгжийг Мөрөн суманд ажиллуулж, сургуулийн өмнөх боловсролын   гадна байсан 147 хүүхдийг хамруулж байгаа бол  36 иргэн байнгын ажлын байраар хангагдсан ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ