"Автомашингүй өдөр" нийслэлчүүдийн талархлыг хүлээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто машины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалсан "Автомашингүй өдөр" уламжлалт арга хэмжээ өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.
Дэлхийн томоохон хотууд “Автомашингүй өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс ч мөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ өдөр нийслэлчүүд эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэн “Автомашингүй өдөр”-ийг өнгөрүүллээ. 08:00-18:00 цагийн хооронд нийслэлийн төв гудамж замуудад хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийсэн юм.

"Автомашингүй өдөр"-ийн хүрээнд нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа, үйлчилгээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийн харьяа агентлагууд оролцов. Тухайлбал Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй фитнес клубээс бие бялдараа хэрхэн хөгжүүлэх, эрүүл чийрэг байх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ зохион байгуулсан юм. Мөн үеэр БСШУСЯ-наас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг сурталчлав.

Түүнчлэн аж ахуйн нэгж, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас иргэдийн дунд сугалаа явуулсан юм. Тухайлбал, “Хербалайф” компани, “GP batteries”, “3610" спортын барааны дэлгүүр, “Экос ус”, “MSM” ХХК “Red Bull”, “Туушин” зочид буудал зэрэг байгууллага сугалаа явуулж, азтан шалгарууллаа.

"Автомашингүй өдөр"-ийн хүрээнд зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ нь “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн юм. Дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулсан энэ удаагийн марафонд нийт 33 мянган хүн оролцсноос ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улсын тамирчид хүрэлцэн ирсэн байв Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казахстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц, Монгол зэрэг 17 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүлийнхэн оролцсон юм.
Эмэгтэй, эрэгтэй 12-17, 17-35, 35-55, 55-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн зайд уралдаж, эхний найман байрт шалгарсан тамирчдад шагнал гардууллаа. Амжилттай оролцсон тамирчдыг тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнасан юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлийн 1.5 км зайн гүйлтийг НЗДТГ-аас зохион байгуулсан олны талархлыг хүлээж байв.
Ийнхүү "Автомашингүй өдөр" олон сонирхолтой арга хэмжээг хамруулж, өндөр зохион байгуулалттай болж өнгөрлөө. Нийслэлчүүд ч өргөнөөр хамрагдаж, эрүүл мэндээ анхаардаг, спортоор хичээллэх сонирхолтой залуус өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь марафон гүйлтэд маш идэвхтэй оролцсоноос харагдаж байв. Төв замын голоор алхах хижээл насны хоёр эр "Энэ зам өнөөдөр нэг сайхан амарч байгаа байхдаа" хэмээн ярилцсаар өнгөрөх нь хэн хүнд арга хэмжээ сайшаагдсаныг илтгэх шиг санагдсан юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал