Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнтэй уулзалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-17 21:44:14
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын байгууллагын хүсэлтээр Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Чингис хотод ажиллав.

Энэ үеэрээ тус аймгийн 8 сумын 26 иргэнтэй уулзаж, зөвлөгөө өгч, Хэнтий аймгийн Архив, Шүүх, Прокурорын архивт ажиллажээ. Эдгээр иргэдээс 3 нэхэмжлэгчийн нөхөн олговрын асуудал шийдэгдэж, 3 нэхэмжлэгчийн зар сонинд хэвлэгдэхээр болж, зарим иргэдийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Мөн 1 нэхэмжлэгчид нөхөн олговор авах боломжгүй байгааг дуулгасан байна. Цаашид хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн нэгдсэн бүртгэлийг шинэчлэх, нэгдэж, эрх ашгаа хамгаалуулах чиглэлээр ажил зохиохоор тус аймгийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Комиссын бүрэлдэхүүн төлөвлөжээ.
2016 оны байдлаар Хэнтий аймгийн ЦАУЗБК нь 1992 оноос хойшхи 24 жилийн хугацаанд 1690 гаруй иргэдтэй уулзаж, 1500 гаруй өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, 1141 иргэнд 1 тэрбум 29 сая төгрөгийн нөхөн олговрыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд олгоод байгаа юм байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ