С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
МАХН-ын Бага чуулганы өчигдрийн хуралдаанаас Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын нэрийг дэвшүүлсэн.
СЕХ уг асуудлыг хэлэлцээд С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтов.

Б.Туул