Явуулын тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-05-17 12:37:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр аймаг, сум дүүргийн эрүүл мэндийн газруудад гардуулав.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх төслийн нээлт болж  байна. Халдварт болон халдварт бус өвчнөөс үүдэлтэй эрүүл мэндийн дарамтыг бууруулах үүднээс ДЭМБ-аас орон нутгийн түвшинд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.  

Төсөлд ажиллах эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг энэ сарын 22-25-нд зохион байгуулж чадавхжуулна. Явуулын эрт илрүүлэгийн баг ирэх сарын 01-нээс орон нутагт ажиллаж, зорилтот хүн амд үйлчлэх юм. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.



Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулахад бэрхшээлтэй эмзэг бүлгийн хүн ам, өрхийн бүх гишүүдэд газар дээр нь эрт илрүүлэг болон бусад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлснээр “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хангаж, ДЭМБ-ын гишүүн орнуудын тодорхойлсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зорилгод хүрэхэд ач холбогдолтой.
Мөн энэ төсөл Монгол орны онцлог болох алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдэд тусламж үзүүлж, Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзаж, хөрөнгө босгох, санхүүжилтийг нэмэгдүүлэх, төслийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Өнгөрсөн жил төслийн хүрээнд гэрийн үзлэгтэй хослуулсан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг мобайл технологи ашиглан явуулын хэлбэрээр үзүүлсэн нь зөвхөн манай улсын хувьд төдийгүй бусад улс орны хувьд ч өвөрмөц арга барил байв.

Үүний үр дүнд зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүн амын нийт 14242 иргэдэд эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг тусгай холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, ОепеХрег!, хурдавчилсан оношлуур зэрэг технологийг ашиглан хүргэсэн бол энэ жил 10 газрын 49 мянган хүнийг хамруулахаар төлөвлөжээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ