СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг өнөөдөр зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-17 09:12:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль ирэх сарын 26-нд болно.

Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, бүртгэх үйл явц үргэлжилж байгаа бөгөөд МАН, АН-аас нэр дэвшигчдийн нэр тодорхой болоод буй.

МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн ч түүнийг СЕХ бүртгэж авах эсэх нь тодорхой бус байна. Учир СЕХ өнөөдөр хуралдаж эл асуудлыг нэг тийш болгоно. 

Үүний дараа нийт нэр дэвшигчдийн зарлах шатлалтай. Тиймээс СЕХ одоогоор цаг товлоогүй, хэзээгээр нэр дэвшигчдийн нэрсийг албан ёсоор дуудахаа тогтоогүй байгаа аж. 

Б.Туул
Холбоотой мэдээ