МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгүүлэхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-16 17:04:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Бага чуулган хаалттай горимоор хуралдаж, нэр дэвшигчээ тодрууллаа.

Сонгуулийн Ерөнхий хороо өнгөрсөн ням гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн. Энэ үеэр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй, эх орондоо 5 жилийн хугацаанд амьдраагүй, бичиг баримт дутуу гэх шалтгаанаар бүртгэгдээгүй.

Иймээс МАХН өнөө өглөө Гүйцэтгэх товчоогоо хуралдуулж, улмаар сая Бага чуулган хуралдсан. Бага чуулганаас С.Ганбаатарын нэрийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр болжээ.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай гурван нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тэрбээр Бага чуулганаас 65 хувийн санал авав.
Б.Туул
Холбоотой мэдээ