Малайзын гаальчид 330 ширхэг ховор төрлийн яст мэлхийг илрүүлэн хураажээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2017-05-16 15:38:13
КУАЛА-ЛУМПУР. /AP/.  Даваа гарагт Мадагаскараас тээвэрлэн авчирсан 276 721 доллароор үнэлэгдэх 330 ширхэг өвөрмөц ховор төрлийн яст мэлхийг хураан авсан байна. Сүүлийн үед хууль бусаар зэрлэг амьтад болон амьтдын эд эрхтнийг хилээр гаргах явдал олонтоо гарах боллоо гэж Малайзын эрх баригчид анхааруулжээ.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Абдулл Вахид Сулонгийн хэлснээр, 325 ширхэг "Indian star" гэдэг нэртэй яст мэлхий, 5 ширхэг "Ploughshare" гэдэг яст мэлхийг таван хайрцганд хийгээд "чулуу" гэсэн шошго наасан байжээ.

Эдгээр амьд яст мэлхийнүүдийг Мадагаскарын "Antanaviro" нисэх онгоцны буудлаас "Etihad" компанийн онгоцоор ням гарагт авчирсан байна. Гаалийн ажилтнууд тухайн өдөр нь Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудлын ачааны агуулахад байсан дээрх хайрцагнуудыг нэгжсэн байна. Эдгээр өвөрмөц ховор төрлийн яст мэлхийнүүдийг импортлохын тулд Малайзын зэрлэг амьтдыг хамгаалах хэлтсээс тусгай зөвшөөрөл ёстой аж. Уг хэргийг одоогоор мөрдөн шалгаж байна. 

Хоёр долоо хоногийн өмнө нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд 2.1 сая доллароор үнэлэгдэх Африкийн панголин гэдэг хуягт гүрвэлийн хайрс байсныг илрүүлэн хураан авсан байна. Өнгөрсөн сард 3.1 сая доллароор үнэлэгдэх хирсний 18 ширхэг эврийг Мозамбикаас дамжуулан тээвэрлэж байх үед нь мөн хураан авчээ. 

Х.Сарнай
 
 
 
Холбоотой мэдээ