Энэтхэгийн сихчүүдэд биедээ хутга авч явахыг хоригложээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2017-05-16 12:50:55
РОМ. /BBC/. Италийн Дээд шүүх олон нийтийн газар ёслолын хутга авч явдаг Энэтхэгийн сих үндэстэн цагаачдын эсрэг захирамж гаргасан байна. Тус улсад амьдрахаар шийдсэн цагаачид тус улсын хуулийг дагаж мөрдөх ёстой боловч маш олон сихчүүд ёслолын хутгаа ариун нандин зүйл гэж үзсэн хэвээр байгаа юм.

Олон үндэстний нийгэм дэх олон талт байдал чухал гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч олон нийтийн аюулгүй байдал илүү чухал гэж шүүх үзжээ.

Нэгэн сих эр өөрт нь 2 000 еврогийн торгууль ногдуулсан шүүхийн шийдвэрийг давж заалдаж байна. Торгуулах болсон учир нь, тэрбээр Италийн хойд нутгийн Гойто гэдэг тосгонд байдаг гэрээсээ гарч явахдаа 20 см урт хутга биедээ авч явж байсан аж. Тэрбээр хутга болон толгойн ороолт нь өөрийнх нь шүтдэг шашны бэлгэ тэмдэг гэж тайлбарлажээ.

Харин Ром хотын шүүхийн үзэж байгаагаар, сихчүүдийн шашны итгэл үнэмшил нь тэдний оршин суугаа улс орны хууль дүрэмд таарч нийцэж байх ёстой юм. Сихчүүд XVII зууны үеэс эхлэн ёслолын хутгыг биедээ авч явдаг болсон бөгөөд энэ хутгаа зэвсэг биш гэж үздэг аж.
Х.Сарнай 
 

 


Холбоотой мэдээ