МАХН-ын Бага чуулган 14 цагаас хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Бага чуулган өнөөдөр 14 цагаас хуралдана.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх сард болохтой холбогдуулж нэр дэвшигчийг тодруулах үйл явц үргэлжилж байна. Одоогийн байдлаар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярын нэрийг сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй хэмээн Сонгуулийн Ерөнхий хороо үзсэн.
Тиймээс тус нам дараагийн нэр дэвшигчээ тодруулах шаардлагатай болоод буй. Иймд МАХН үдээс хойш Бага чуулганаа хуралдуулахаар болжээ.
Бага чуулганаар хуульч С.Нарангэрэлийг намаасаа нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх нь тодорхой байгаа. Мөн өөр бусад нэр дэвшигч байгаа эсэх нь нийтэд зарлагдаагүй байна.

Б.Туул