Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг 2 өдрийн дараа зарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хороо лхагва гарагт Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг албан ёсоор орон даяар зарлана.
Сонгуулийн нэгдсэн хуулинд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдөрт багтаан нийт нэр дэвшигчдийг улсын хэмжээнд зарлахаар тусгаад буй.
Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг сонгуулийн төв байгууллага бүртгээд байна. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан бөгөөд тус нам энэхүү хоёр хоногийн хугацаанд дараагийн хүнээ нэр дэвшүүлэх ёстой.
Үүний дараа буюу энэ сарын 27-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах юм.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал