МАН-ын бүлэг Сангийн сайдын мэдээллийг сонсож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-15 12:16:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна.

Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг сонсож байгаа аж. 

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийх юм.

Одоогоор бүлгийн хурлаас гарсан дүгнэлтээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.

 
Б.Туул
Холбоотой мэдээ