УИХ дахь намын бүлгүүд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэнэ.
Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болох юм. Энэ долоо хоногт УИХ-аар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл шинээр орж ирж буй юм. Тиймээс намын бүлгүүд дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн байр сууриа нэгтгэнэ.

Н.Туяа