Удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлөөс энэ сарын хоёрны тогтоолын дагуу удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.
Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Жаргалант сумын Тамгын газрын дарга, Баянхангай сумын Санхүүгийн албаны дарга болон ерөнхий нягтлан бодогчийн сул ажлын байруудад сонгон шалгаруулалтад 35 хүн хамрагджээ.
Шалгаруулалт зохион байгуулах комиссын даргаар Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, нарийн бичгийн даргаар НБХ-ийн мэргэжилтэн Б.Тунгалаг ажилласан бол гишүүдээр аймгийн БСУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Цэцгээ, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, НБХ-ийн мэргэжилтэн Т.Гүрбазар нар ажиллалаа.
Сонгон шалгаруулалт энэ сарын 13-нд аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд эхэлж журмын дагуу сорил болон мэдээллийн технологийн ур чадварын шалгалтыг цахимаар авч, бичгийн шалгалтыг урьдчилан бэлтгэсэн даалгаврын дагуу авав. Харин ярилцлагын шалгалтыг тухайн өдрийн 14 цагаас авч дуусгасан байна.
Алтанбулаг, Аргалант, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян-Өнжүүл сумын Соёлын төвийн эрхлэгч, Баян-Өнжүүл, Баянхангай, Сүмбэр сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг сул ажлын байруудыг дахин зарлуулах саналыг салбар зөвлөлд хүргүүлэхээр болов.
Т.Есүхэйтөмөр