Ланс баг хаврын их цэвэрлээг өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-14 20:57:53
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Ланс хоёрдугаар баг “Эрүүл орчин-Амьдралын зөв хэвшил” уриан дор Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Ланс хоёрдугаар багийн дэргэдэх Хүүхэд хамгааллын клуб, Ахмадын зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлүүд хамтран багийнхаа нутаг дэвсгэрт хаврын их цэвэрлэгээг өрнүүлэв.  

Иргэд амьдарч буй багийнхаа нийт 17,2 га газарт их цэвэрлэгээ хийсэн байна. Айл өрхүүд хашааныхаа гадна талбай цэвэрлэсэн бол дэлгүүр үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метр газрыг, аж ахуйн нэгжүүд 100 метр газрыг тус тус цэвэрлэсэн аж.

Мөн багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг 800 метр урт үргэлжлэх жалганд үүссэн хур хогийг ойр орчмын айл өрхүүд болон иргэдийн дэмжлэгтэйгээр цэвэрлэж дууссан байна.

Зохион байгуулагчдын зүгээс хэлэхдээ, “Хөрсний элэгдэл орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор уг хаврын их цэвэрлэгээг эхлүүлсэн. Цаашид Зуунмод сумынхаа бусад багуудаа уриалах болно” гэлээ.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ